Skip to content
TikMonkey

This capture reports no playable media for video 7691350516198083858; the public metadata below is still indexed.

Өдгөөгөөс хориод жилийн өмнө Энхтуяа хорь гаруйхан настайдаа Эрхүү, Эрээн хоёрын хооронд… — @naba.verse

Posted Sep 30, 2026 (over two weeks ago)0s10,146 views

Video stats

Public counts from the last refresh.

Views
10,146
Likes
75
Comments
14
Shares
5
Saves
11
Engagement
0.93%
Duration
0s
Posted
Sep 30, 2026

Video insights

@naba.verse's TikTok video "Өдгөөгөөс хориод жилийн өмнө Энхтуяа хорь гаруйхан настайдаа Эрхүү, Эрээн хоёрын хооронд бараа зөөж, үеийнхнээсээ арай эрт наймааны дөртэй болсон бүсгүй байжээ. Эхэндээ хүний дайвар ачаа авч явдаг байсан бол удалгүй өөрөө бараагаа сонгож, үнэ ханшийн зөрүүг андахгүй, аль зах дээр юу хурдан зарагддагийг мэддэг болсон тул гар дээр нь овоо хэдэн төгрөг тогтдог болов. Аав нь хааяа “Охин хүүхэд ингэж ганцаараа хил даваад яваад байх хэрэг байна уу” гэхэд Энхтуяа инээгээд “Ааваа, мөнгө өөрөө хаалга тогшоод орж ирэхгүй шүү дээ” гэчихээд цүнхээ үүрээд гардаг байж. Хэдэн жил ингэж явсны эцэст Оросын чиглэлээс залхаж, зам ойр, хэл ус арай дөхөм санагдсан Эрээн, Хөх хот руу түлхүү явдаг болжээ. Нэг удаа наймааны ажлаа дуусгачихаад шууд Монгол руу буцалгүй Хөх хотод хэд хоног амрахаар шийдэж, төвдөө ресторантай боломжийн буудалд орсон байна. Өдөр нь хот үзэж, орой нь доод давхрын ресторанд ганцаараа хооллодог байсан бөгөөд тэнд ажилладаг нэгэн тогооч эр түүнийг хэд хоног дараалан анзаараад байжээ. Тэр залууг Түмэнбаяр гэдэг, Шилийн голын хүн, Энхтуяагаас хоёр гурван насаар ах, үг дуу цөөнтэй ч нүдэнд дулаахан нэгэн байв. Гурав дахь орой нь Энхтуяаг хоолоо идэж дуусахад Түмэнбаяр гал тогооноос гарч ирээд хэсэг түгдэрснээ монгол аялгатайхан “Чи… гоё” гэж хэлчихээд буцаад орчихсон гэдэг. Энхтуяа эхэндээ шоолж инээгээд өнгөрсөн ч маргааш нь өнөөх эр дахиад л яг тэр үгээ хэлжээ. “Чи өөр үг мэддэггүй юм уу?” гэхэд Түмэнбаяр нүүр нь улайчихаад “Мэднэ ээ, гэхдээ чамд хэлэх үг энэ л байна” гэж хариулсан нь харин бүсгүйд таалагдсан байна. Түүнээс хойш Энхтуяаг хот үзэхээр гарахад Түмэнбаяр завтай бол хамт алхаж, зах орж, хоол идэж, заримдаа юу ч ярихгүй зэрэгцээд суучихдаг болжээ. Нэгэн ням гарагийн орой Түмэнбаяр түүний өрөөнд орж ирээд тэр шөнөдөө буцсангүй, тэр үеэс хоёр хүний амьдрал нэг замд орсон байна. Удалгүй Энхтуяа үнэтэй буудлын өрөөгөө өгч, Түмэнбаярын ажлын газраас гаргаж өгсөн жижигхэн сууцанд хамт амьдрах болов. Түмэнбаяр хоол сайн хийдэг ч гэрийн ажилдаа хачин хойрго хүн байсан бөгөөд хоол хийсэн тогоогоо тэр чигт нь орхиж, хутга халбагаа хаа таарсан газраа тавьчихна. Энхтуяа араас нь янзлангаа “Чамайг ганцааранг нь орхивол гурав хоногийн дараа аягаа олж идэхгүй юм байна” гэж үглэхэд цаадах нь өнөө л янзаараа инээгээд “Чи гоё” гэнэ. Сүүлдээ энэ хоёрын хоорондох тоглоом шиг үг болж, Энхтуяа уурласан ч, ядарсан ч Түмэнбаяр аргадъя гэвэл ганцхан тэр үгээ хэлдэг болжээ. Амралтаа дуусгаад Монголдоо ирсэн Энхтуяа аав, ээждээ Түмэнбаярын тухай хэлэхэд эхэндээ гайхсан ч охиныхоо шийдсэн занг мэдэх тул нэг их хорьсонгүй. Энхтуяа хотод төрсөн ч Хайлаастад өссөн бөгөөд наймаа хийж олсон мөнгөөрөө Бичил хороололд хоёр өрөө байр авч аав, ээж, дүүгээ оруулсан, хуучин хашаа байшингаа ч хаялгүй тохижуулж жижиг дэлгүүр болгосон сүйхээтэй бүсгүй байлаа. Тэр дэлгүүрт нь багын найз Оюунгэрэл нөхөр Батсайхан, хүүхдийнхээ хамт амьдарч, барааг нь харж өгдөг байв. Батсайхан архи дарснаас хол, хүний юмыг өөрийн юм шиг гамнадаг болохоор Энхтуяа хилээр явахдаа түлхүүрээ атгуулчихаад санаа амар гардаг байжээ. Оюунгэрэл харин найзыгаа уулзах бүрдээ “Одоо наад наймаагаа жаахан тат, хүнтэй сууж хүүхэд гарга” гэж үглэнэ. Энхтуяа нэг удаа инээгээд “Хүн нь олдчихсон байж магадгүй ээ” гэхэд Оюунгэрэл бүр цайгаа тавьж чадалгүй “Өө, чи чинь хэзээ амжчихав аа?” гэж уулга алдсан гэдэг. Удалгүй Түмэнбаяр Монголд ирж тэдэнтэй танилцсан бөгөөд бүрэг эрийг Батсайхан эхэндээ нэг их юм ярихгүй шинжиж сууснаа орой нь “Гайгүй залуу байна, чамаас л айгаад байх шиг байна” гэж Энхтуяаг шоолжээ. Ингэж хоёр талын ойрын хүмүүс нь мэддэг болж, Энхтуяа, Түмэнбаяр хоёрын хамтын амьдрал ч жигдэрч эхэлсэн байна. Гэхдээ хоёр улсын иргэн хамт амьдрах гэдэг дурласан шигээ амар зүйл биш байв. Түмэнбаяр Монголд...... ЛАЙКАА ДАРААД “ЭХНЭР” ГЭЖ БИЧЭЭД БИО ДЭЭРХИ HAIRIINZAHIA ГЭСЭН ХОЛБООСНООС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШААРАЙ. 😳👇 Био дээрхи линкнээс цааш бүтэн уншаарай. ✅" has 10,146 views, 75 likes, 14 comments, 5 shares in the public metrics captured by this index. That is an engagement rate of 0.93% (likes, comments and shares over views). It was posted over two weeks ago and runs 0 seconds. It has been saved 11 times.

Data as of Oct 22, 2026 (UTC), from the last public refresh captured by this index.

naba.verse

@naba.verse

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮДИЙГ 😳✅ ⬇️ Доорхи линкээс үргэлжлүүлэн уншаарай

View profile
Followers
92,526
Following
2,673
Likes
1,661,655
Videos
368

Recent Videos

MORE FROM @NABA.VERSE

Frequently asked questions

How many views does this TikTok video have?
The capture indexed here reports 10,146 views, 75 likes and 14 comments.
Who posted this TikTok video?
It was posted by @naba.verse, who is linked from this page.
What is this TikTok video's engagement rate?
Across the captured metrics the engagement rate is 0.93% (likes + comments + shares over views).
When was this TikTok video posted?
It was posted on 2026-09-30, over two weeks ago.