İçeriğe geç
TikMonkey

MP4 indirİndirici

САНКЭЦЭБҮ ТОСГОНЫГ ЦУСАНД ЖИВҮҮЛСЭН БААВГАЙН ТҮҮХ...ЯПОНЫГ ДОНСОЛГОСОН БААВГАЙН ДОВТОЛГОО… — @naba.verse

Paylaşım tarihi: 19 Eki 2026 (iki haftadan uzun süre önce)353 sn24.846 görüntüleme

Video istatistikleri

Son yenilemedeki herkese açık sayılar.

Görüntüleme
24.846
Beğeni
450
Yorum
106
Paylaşım
70
Kaydetme
206
Etkileşim
%2,52
Süre
353 sn
Yayın tarihi
19 Eki 2026

Video analizleri

@naba.verse tarafından paylaşılan “САНКЭЦЭБҮ ТОСГОНЫГ ЦУСАНД ЖИВҮҮЛСЭН БААВГАЙН ТҮҮХ...ЯПОНЫГ ДОНСОЛГОСОН БААВГАЙН ДОВТОЛГОО... 1915 оны өвөл Японы Хоккайдо арлын хойд хэсэгт, өтгөн ойгоор хүрээлэгдсэн Санкэбэцүгийн Рокусэнсава хэмээх жижиг сууринд арван тав орчим айл амьдардаг байжээ. Тэд Японы бусад нутгаас шинэ амьдрал хайж ирсэн хүмүүс бөгөөд уулын модыг огтолж, газар хагалан, тариа тарьж амьдралаа залгуулдаг байв. Байшингууд нь бүдүүн мод, банзаар баригдсан, заримынх нь цонх жижигхэн бөгөөд өвлийн хүйтнийг давахын тулд зуухаа өдөр шөнөгүй галладаг байлаа. Тосгоны эргэн тойронд хүн бараг очдоггүй уул, ой үргэлжилж, хамгийн ойрын том суурин хүрэхэд олон цаг явах хэрэгтэй байжээ. Өвөл болоход тосгон зузаан цасанд дарагдаж, ойр орчмын зам хаагдан, айлууд хэдэн өдрөөр гадаад ертөнцөөс тасрах нь ердийн үзэгдэл байлаа. Харин тэр жилийн арваннэгдүгээр сард нэгэн айлын хашаанд аварга хүрэн баавгай орж ирснээр тосгоныхны амьдрал эргэлт буцалтгүй өөрчлөгдөх эхлэл тавигджээ. Арваннэгдүгээр сарын дундуур Икэдагийн гэрийн ойролцоо нэгэн аварга хүрэн баавгай үзэгдэж, өвөлдөө зориулан хадгалсан эрдэнэ шишийг нь идсэн байна. Гэрийн эзэн түүнийг үргээсэн боловч хэд хоногийн дараа өнөөх амьтан дахин ирж, хашаа саравчийг нь сүйтгэжээ. Арваннэгдүгээр сарын сүүлчээр нутгийн анчид баавгай руу буудсан ч унагаж чадсангүй, харин шархадсан байж магадгүй гэсэн таамаг үлдэв. Тэр үеэс хүмүүс уулын зүг ганцаараа явахаас болгоомжилсон ч өвөл болж байсан тул баавгай удахгүй ичээндээ орно гэж найджээ. Гэвч Хоккайдогийн өвөл бүх баавгайг ичээндээ оруулдаггүй бөгөөд хангалттай тэжээл хуримтлуулж чадаагүй зарим амьтан цасанд хоол хайсаар тэнүүчилдэг. Япончууд ийм баавгайг “ана-мотазү” буюу ичээгүй баавгай хэмээн нэрлэдэг байв. Тэд өлсгөлөн үедээ айлд хадгалсан үр тариа, малын тэжээл, хүнсний үлдэгдлийг эрж суурин газарт ойртож болдог ажээ. Санкэбэцүгийн хүмүүсийн хувьд энэ аюул удалгүй төсөөлөхийн аргагүй эмгэнэл болон хувирсан юм. Арванхоёрдугаар сарын 9-ний өглөө тосгоны арван гурван эр гол дээгүүр тавих гүүрэнд хэрэглэх мод бэлтгэхээр уул руу явжээ. Ота Сабурогийн гэрт гучин дөрвөн настай Абэ Маю, зургаан настай Хасүми Микио хоёр үлдсэн бөгөөд хүүхэд энэ айлд амьдарч байсан юм. Үд дунд Нага­мацү Ёшикичи хэмээх залуу хоол идэхээр гэртээ ирэхэд зуухны гал унтарч, байшин ер бусын нам гүм болжээ. Тэр Микиогийн нэрийг дуудаад хариу сонсоогүй тул дотогш ортол хүү цусанд будагдан хэвтэж байлаа. Ёшикичи хүүхдийн дэргэд сөхрөн сууж, сэрээхийг оролдсон боловч Микио аль хэдийн нас барсан байв. Гэрийн эд зүйлс хөмөрч, цонхны хүрээ эвдэрсэн бөгөөд Маюгийн хувцасны тасархай энд тэндгүй хөглөрчээ. Хамгийн аймшигтай нь цонхны модонд эмэгтэйн урт үс орооцолдож, гадаах цасан дээр аварга амьтны мөр тод үлдсэн байв. Маюг хаашаа алга болсныг ойлгосон залуу гэрээс ухасхийн гарч, ууланд ажиллаж байсан эрчүүдийг дуудахаар гүйжээ. Хүмүүс цуглан ирээд байшинг шалгахад цонхны гаднах мөр шууд уулын ой руу чиглэсэн байлаа. Зарим нь Маю амьд байж магадгүй гэж найдсан ч мөрний ойролцоох цус, хувцасны тасархайг хараад үг хэлж чадсангүй. Тэр үед үд өнгөрч, Хоккайдогийн өвлийн нар уулын цаагуур эрт жаргадаг тул харанхуй ойд баавгай мөрдөх нь амиа хорлосонтой адил байв. Иймээс эрчүүд маргааш өглөө зэвсэг барин эрэлд гарахаар шийдэж, шөнөжин байшингийн гадна харуул гаргажээ. Арванхоёрдугаар сарын 10-ны өглөө гуч орчим эр Маюгийн мөрийг даган ой руу орсон байна. Тэд Отагийн гэрээс холгүйхэн гацуур моддын дэргэд хүрэхэд өтгөн мөчрийн цаанаас асар том хар хүрэн биет босож иржээ. Таван хүн зэрэг буугаа өргөсөн боловч чийгтэй, муу арчилсан буунуудын дөрөв нь ажилласангүй, ганцхан буу дуугарсан байна. Баавгай… ЛАЙКАА ДАРААД “БААВГАЙ” ГЭЖ БИЧЭЭД БИО ХЭСГЭЭС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШААРАЙ ✅ #nabaverse #baavgai #mongoliantiktok” TikTok videosu için bu dizinin yakaladığı herkese açık metrikler: 24.846 görüntüleme, 450 beğeni, 106 yorum, 70 paylaşım. Bu, %2,52 etkileşim oranı demek (beğeni, yorum ve paylaşımların görüntülemeye oranı). Video iki haftadan uzun süre önce paylaşıldı ve süresi 5 dakika 53 saniye. Video 206 kez kaydedildi.

Veriler 22 Eki 2026 (UTC) itibarıyladır; bu dizinin yakaladığı son herkese açık yenilemeden alınmıştır.

naba.verse

@naba.verse

СОНИРХОЛТОЙ ТҮҮХҮҮДИЙГ 😳✅ ⬇️ Доорхи линкээс үргэлжлүүлэн уншаарай

Profili gör
Takipçi
92.526
Takip edilen
2.673
Beğeni
1.661.655
Videolar
368

Son videolar

DAHA FAZLASI: @NABA.VERSE

Sıkça sorulan sorular

Bu TikTok videosu kaç kez izlendi?
Burada dizinlenen kayıtta 24.846 görüntüleme, 450 beğeni ve 106 yorum görünüyor.
Bu TikTok videosunu kim paylaştı?
Videoyu @naba.verse paylaştı; hesabın bağlantısı bu sayfada yer alıyor.
Bu TikTok videosunun etkileşim oranı nedir?
Kaydedilen metriklere göre etkileşim oranı %2,52 (beğeni + yorum + paylaşım, görüntülemeye bölünür).
Bu TikTok videosu ne zaman paylaşıldı?
Video 2026-10-19 tarihinde, yani iki haftadan uzun süre önce paylaşıldı.
Bu TikTok videosunun süresi ne kadar?
Kaydedilen klibin süresi 5 dakika 53 saniye.