Estadísticas del vídeo
Cifras públicas de la última actualización.
- Visualizaciones
- 55,371
- Me gusta
- 877
- Comentarios
- 230
- Compartidos
- 19
- Guardados
- 222
- Interacción
- 2.03%
- Duración
- 275 s
- Publicado
- 7 oct 2026
Análisis del vídeo
El vídeo de TikTok de @naba.verse “Хулгайчаа олохын тулд бөөгөөр “Cум гүйлгүүлсэн” эр гэнэт гэрээс давхин гарчээ...Xарин араас нь дагаж очсон хүмүүс битүү харгана дотроос... Хоёр морьтон урд нь хамаг хурдаараа зугтаж, араас нь Дэрэм ганцаараа бараг дөрөөн дээрээ босчихсон давхиж явжээ. Баруун гартаа тэр хэдхэн цагийн өмнө бөөгийн гараас авсан урт төмөр сумыг тас атгасан бөгөөд урдах хүмүүсээ гүйцчих л юм бол юу хийх гэж байгааг нь хажууд давхиж явсан Янсанжав хүртэл тааж чадахгүй байв. Нэг мэдэхэд Дэрэм морио ташуурдаад улам хурдалж, хулгайчдын нэг рүү дөхөнгөө гараа арагш татаж, сумныхаа үзүүрийг яг хүний нуруу руу чиглүүлчихсэн байлаа. Тэгэхэд Янсанжав араас нь “Дэрэм ээ, боль, наадахаа тавьчихвал хүн ална шүү!” гэж хашхирсан ч Дэрэм эргэж ч харсангүй. Энэ явдлаас өмнө Дэрэм нутагтаа муу хүн гэгдэж явсангүй, харин малдаа хайртай, олсон хэдээ өсгөх гэж өглөөнөөс орой хүртэл гүйдэг жирийн л малчин эр байжээ. Гэвч хэдэн жилийн турш адуунаас нь нэг нэгээр, заримдаа бог малаас нь хэд хэдээр тасран алга болдог болж, мөр хөөхөөр голын захад хүрээд л сураг тасардаг байв. Эхэндээ тэр чоно, төөрсөн мал хоёрын аль нэг байх гэж боддог байсан ч нэг өвөл цас шинээр орсон өглөө хоёр адууных нь мөрийг хүний морины мөр дагуулан хөтөлж явсныг хараад “Энэ чинь эзэнтэй ажил байна шүү дээ” гэж шүдээ хавирчээ. Тэр өдрөөс хойш Дэрэм малаа алдах болгондоо өөрийгөө хууртчихсан юм шиг санаж, уур нь улам дотогшоо хуралдах болсон гэдэг. Нэг хаврын эхээр дахиад хэдэн мал сураггүй болоход Дэрэм гэртээ орж ирээд бүсээ ч тайлалгүй зуухны хажууд сууснаа “Муу хулгайчийн зүрхийг сугалаад нохойд хаячих юмсан, бүр намайг дээрэлхээд сурчихсан байна” гэж амандаа үглэжээ. Гэрийнхэн нь ийм үгийг өмнө нь олон сонссон болохоор тоогоогүй ч тэр орой Дэрэм хоолоо ч бараг идэлгүй, гадаа гарч адуу руугаа дахин дахин хараад байсан гэдэг. “Авсан хүн ганц тамтай, алдсан хүн арван тамтай” гэдэг үг байдаг даа гэж тэр хэлээд, хэчнээн хөдөлмөрлөж өсгөсөн малаа хэн нэгэн шөнөөр ирээд аваад явчихаж байхад юу ч хийж чадахгүй суух нь хамгийн хэцүү юм гэж бухимдав. Тэр шөнө л Дэрэм хулгайчийг өөрийн гараар хайхаа больж, нутгийнхны ярьдаг нэг хуучны аргыг туршиж үзэхээр шийджээ. Тэр арга нь “сум гүйлгэх” хэмээх, одоо бараг сонсогдохоо больсон бөөгийн зан үйл байлаа. Хууччуулын ярьдгаар бол бөө онгодоо оруулж, тусгай суманд “юм шингээгээд” сум баригчид атгуулбал тэр хүн өөрийн мэдэлгүй хулгайчийн мөрийг даган явдаг, бүр хаана нуугдсаныг нь хүртэл олдог гэж ярьдаг байжээ. Дэрэм ийм яриаг багаасаа сонссон ч өмнө нь нэг их үнэмшдэггүй, “Хүн өөрөө мөрөө хөөж чадахгүй байж төмөр суманд найдах гэж дээ” гээд инээдэг байсан хүн. Харин малаа дахин дахин алдсаар сүүлдээ арга барагдахад хүн өмнө нь шоолж байсан зүйлээ хүртэл санаж эхэлдэг аж. Сум гүйлгэх ёсыг мэддэг хүнийг асууж сурагласаар Дэрэм Янсанжав гэдэг эрийг олж уулзжээ. Янсанжав Дэрэмийн яриаг дуустал чимээгүй сонссоноо “Чи ууртай дээрээ ийм юм оролдох гээд байгаа юм биш биз, сум барьсан хүн чинь тоглоом хийдэггүй гэдэг шүү” гэж анхааруулсан байна. Дэрэм “Тоглоом хийх гээгүй ээ, хулгайчийг л олъё, олчихвол цааш нь би өөрөө мэдье” гэхэд Янсанжав хэсэг дуугүй сууснаа өмнө нь хэд хэдэн удаа малаа хулгайд алдсан, нэг удаа бүр хулгайч өөрийг нь доромжлон арван төгрөгийн дэвсгэрт дээр “Хангалттай үнэ төлсөн шүү” гэсэн бичиг хавсаргаж орхисныг ярьжээ. Тэр явдлыг санах бүрдээ Янсанжавын уур хүрдэг байсан тул эцэст нь “За, явъя, гэхдээ нэг юм буруугаар эргэвэл миний үгийг сонсоно шүү” гэж зөвшөөрсөн гэдэг. Тэдний очсон бөө их яриатай хүн байсангүй, харин гэрийнхээ баруун талд бөөгийн хэрэгслүүдээ эмхэлж тавьсан, царай нь салхинд түлэгдсэн дунд эргэм насны хүн байжээ. Дэрэм учраа хэлэхэд тэр шууд зөвшөөрсөнгүй, “Хулгайч олох гэж онгод хөдөлгөх амархан, хөдөлгөсөн юмаа буцааж номхруулах нь хэцүү байдаг юм” гэж хэлээд хэсэг суулаа. Янсанжав ч “Бидэнд хүн хорлох санаа байхгүй, малаа авсан хүмүүсийг л олмоор байна” гэхэд бөө: Дэрэм рүү удаан ширтсэнээ “Харин энэ нөхрийн чинь нүд өөр юм яриад байна даа” гэж ганцхан өгүүлбэр хэл….. “СУМ” ГЭЖ БИЧЭЭД БИО ДЭЭРХИ ХОЛБООСНООС БҮТЭН УНШААРАЙ. 😳” tiene 55,371 visualizaciones, 877 me gusta, 230 comentarios y 19 compartidos en las métricas públicas registradas por este índice. Eso equivale a una tasa de interacción de 2.03% (me gusta, comentarios y compartidos sobre visualizaciones). Se publicó hace más de dos semanas y dura 4 minutos 35 segundos. Se ha guardado 222 veces.
Datos al 22 oct 2026 (UTC), de la última actualización pública registrada por este índice.
- Seguidores
- 92,526
- Siguiendo
- 2,673
- Me gusta
- 1,661,655
- Vídeos
- 368
Vídeos recientes
24.8 kvisualizaciones450me gusta106comentarioshace 16 días@naba.verse 27 kvisualizaciones532me gusta165comentarioshace 17 días@naba.verse 26.3 kvisualizaciones405me gusta90comentarioshace 17 días@naba.verse 35.9 kvisualizaciones642me gusta50comentarioshace 19 días@naba.verse 34.2 kvisualizaciones586me gusta52comentarioshace 21 días@naba.verse 24.5 kvisualizaciones281me gusta56comentarioshace 22 días@naba.verse 55.1 kvisualizaciones1 Kme gusta271comentarioshace 26 días@naba.verse 45.6 kvisualizaciones1.2 Kme gusta400comentariosel mes pasado@naba.verse 1.2 Mvisualizaciones54.7 kme gusta428comentarioshace 4 años@naba.verse
Preguntas frecuentes
- ¿Cuántas visualizaciones tiene este vídeo de TikTok?
- La captura indexada aquí registra 55,371 visualizaciones, 877 me gusta y 230 comentarios.
- ¿Quién publicó este vídeo de TikTok?
- Lo publicó @naba.verse, cuyo perfil está enlazado en esta página.
- ¿Cuál es la tasa de interacción de este vídeo de TikTok?
- Según las métricas registradas, la tasa de interacción es de 2.03% (me gusta + comentarios + compartidos sobre visualizaciones).
- ¿Cuándo se publicó este vídeo de TikTok?
- Se publicó el 2026-10-07, hace más de dos semanas.
- ¿Cuánto dura este vídeo de TikTok?
- El clip registrado dura 4 minutos 35 segundos.